Ихэнх бизнес эрхлэгч илүү эрх чөлөөтэй, цагийн хуваарьт баригдалгүй ажиллаж, хүссэн хэмжээнийхээ мөнгөтэй болж, хөдөлмөрийнхөө үр шимийг үзэж амьдрахыг хүсч бизнесээ эхлүүлсэн байдаг.
Гэтэл байгуулсан бизнес нь эзэн, үүсгэн байгуулагчаасаа хэт хамааралтай болчих нь олонтаа. Эзэн, үүсгэн байгуулагч нь эзгүй үед ажилладаггүй бизнес хэчнээн том байлаа ч үнэ цэнэ багатай. Өөрөө л байнга хянаж байхгүй л бол гацаж доголдож байдаг бизнес үүсгэн байгуулагчдаа эрх чөлөөтэй сайхан амьдрал авчрах нь ховор.
Захирал, эзнээ байхгүйд ч сайн ажиллаж байдаг, үнэ цэнэтэй бизнесийг байгуулах тийм стратеги, арга байдаг уу? Байдаг. Чухам түүнийг Ж.Варриллов эл номондоо дэлгэрэнгүй тайлбарласан юм. Жижиг, эсвэл том байлаа ч төгс, тангүйгээр цаашид өсөн дэвжиж байх бизнесийг бүтээх “нууцыг” та энэ номноос олж мэдэх болно. Энэ ном бизнесээ хэрхэн зөв бүтээх арга, ухааныг уран зохиолын хэлбэрээр, хөгжилтэй бөгөөд оновчтой байдлаар танд хүргэх болно.
“Төгс компани бүтээх нууц” бол бизнес эрхлэгч нэг бүрийн унших ёстой, тэдний бизнесээ харах өнцгийг өөрчилдөг шилдэг бүтээлийн нэг юм.
Номыг https://shop.business.mn онлайн дэлгүүрээс худалдан авч болно.