Хүний нөөцийн сэдвийн хүрээнд байгууллагадаа эерэг соёлыг бүрдүүлэх; хөдөлмөрийн харилцаанд анхаарах зүйлсийг Хөдөлмөрийн шинэчлэгдсэн хуульд хэрхэн тусгасан талаар; хүний нөөцийн менежментийн ямар стандартууд байдаг, тэдгээр мөрдөхийн ач тус болон ажил олгогчдод тулгарч буй хүний нөөцийн хомсдлыг хэрхэн даван гарах, хүний нөөцийн бүрдүүлэлтийг хэрхэн хийх нь оновчтой талаар энэ 9 дүгээр сард БИЗНЕС ЦЭНЭГ вэбинараар онцлон ярих болно.
- 9 сарын 05. Байгууллагадаа эерэг соёлыг бүрдүүлэх нь
Зөвлөх Г.Ундрах, Ганнабелл институтын Хүний нөөцийн захирал - 9 сарын 12. Ажил олгогчдоос хөдөлмөрийн харилцаанд анхаарах зүйлс
Зөвлөх Ш.Баярмагнай HR клубын тэргүүн, захирал - 9 сарын 19. Хүний нөөцийн менежментийн стандарт ISO 30400
Зөвлөх Ю.Наранцацрал, GTM компанийн захирал 88881066 - 9 сарын 26. Хүний нөөцийн бүрдүүлэлт Зөвлөх Ц.Ариунзаяа, Карьер мастер компанийн захирал