Хархорум Дижитал Академи болон Business.MN сайт, сэтгүүлээс хамтран зохион байгуулдаг “БИЗНЕС ЦЭНЭГ” вебинарууд зарлагдлаа. Энэ 10 дугаар сард бид ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ сэдвийг онцолж байна.
Технологийн орчин үеийн өөрчлөлтүүд, аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал биднийг хүссэн, хүсээгүй дижитал шилжилт рүү түлхсээр. Ковид-19 цар тахлын дараа бизнесүүд, улс үндэстнүүд цахим шилжилтийг илүүтэй чухалчлах болж, хүмүүс ч өдөр тутмын амьдралын амин чухал асуудлаа гар утсаараа, цахимаар шийддэг болоод байна. Бүхий л салбар хиймэл оюун, цахим мөнгө, цахим шилжилтийг тэргүүн зорилтоо болгож байгаа тул “Дижитал шилжилт” гэх амин чухал сэдвээр мэргэжлийн, туршлагатай зөвлөх, зочин багш нарыг урьж оролцуулж буйгаараа онцлог юм.
10 сарын 03. БИЗНЕС ПРОЦЕССИЙН АВТОМАТЖУУЛАЛТ
“Могул Консалтинг Сервис” ХХК-ийн ерөнхий захирал Н.Жавхлан
Процесс гэж юу вэ, түүнийг хэрхэн яаж загварчилдаг талаар онолын мэдлэгийг эзэмшинэ. Бизнесийн процессийг хэрхэн автоматжуулах, түүнийг жолоодох аргачлалтай танилцаж, процессыг дахин загварчлах аргачлалаар үр дүнг нэмэгдүүлэх аргачлалын талаар вебинараас мэдэж аваарай.
10 сарын 10. БАЙГУУЛЛАГЫН ERP СИСТЕМ СОНГОХ, НЭВТРҮҮЛЭХ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ
“Орчард Консалтинг” ХХК-ийн захирал, МТ-ийн зөвлөх Ж.Амаржаргал
Байгууллагын онцлогтоо тохирсон ERP систем сонгох, шаардлагуудаа гаргах болон ERP нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлэхэд анхаарах зүйлс, эдгээрт гардаг эрсдэл, хүндрэлийн талаар ярина. Системийн сонголтоо зөв хийх, вендор хоорондын ялгааг олж мэддэг болоход энэхүү вэбинар тусална.
10 сарын 17. БАЙГУУЛЛАГЫН МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЭРСДЛИЙГ БУУРУУЛАХ АРГУУД
“Систем центр” ХХК-ийн захирал, Мэдээллийн аюулгүй байдлын зөвлөх Б.Баасандорж
Дижитал эриний бизнесийн хууль эрх зүйн зохицуулалт, бизнесийн орчин ба оролцогч талуудын МТ-ийн хэрэглээний шаардлагууд, мэдээллийн аюулгүй байдлын чухал шалтгаан, эрсдлээс сэргийлсэн МТ-ийн шийдвэр гаргах талаар суралцана. Мэдээллийн аюулгүй байдал нь зөвхөн инженер техникийн ажил биш хүн бүрийн оролцоо, удирдлагын манлайлал чухал талаар жишээ кэйс танилцуулна.
10 сарын 24. РОБОТ АЖИЛТНЫ АЖЛЫН ПРОЦЕСС, ТҮҮНИЙГ АЖИЛЛУУЛАХ АРГА ТУРШЛАГА
“Дижитал Воркс” ХХК, Бизнес хөгжил хариуцсан захирал А.Ганбаатар
Технологийн өөрчлөлтүүд олон боломжийг нээж, зарим ажлын байранд хүн ажиллах шаардлагагүй болсон. Робот ажилтан нь мөрөөдөл ирээдүй биш аль хэдийнээ амьдралд нэвтэрсэн технологи юм. Хиймэл оюун, роботын технологийг танин мэдэж, хэрхэн робот ажилтантай болох, роботоор хийлгэх ажлуудыг тодорхойлох, ямар процессийг роботоор хийлгэх вэ гэдгийг оношлох үнэлгээний аргыг энэхүү вебинараас мэдэж аваарай.
10 сарын 31. БИЗНЕС ШИНЖИЛГЭЭ ХИЙХ АРГАЧЛАЛ
“Дийг Ай Ти” ХХК-ийн захирал, Бизнес шинжээч М.Отгонбаяр
Бизнес шинжилгээний цагаан толгойтой танилцаж, бизнес шинжилгээний стандартууд, гол түүл хэрэгслүүдийг ажилдаа хэрхэн ашиглах талаар болон төслийн удирдагч болон бизнес шинжээчийн ялгааны талаар мэдлэг олж авч, туршлагад үндэслэсэн жишээ кэйстэй танилцах болно.
БИЗНЕС ЦЭНЭГ Вебинар мягмар гараг бүрт видео хэлбэрээр karakorum.digital сайтад байршдаг. Та бизнестээ тулгарч буй бэрхшээл эсвэл өөрийн туршлагаа хуваалцаж, support@karakorum.digital хаягаар и-мэйл бичвэл бид тухайн салбартаа мэргэшсэн зөвлөхүүдийг урьж вебинар сургалт зохион байгуулах боломжтой.
Сарын багц Вебинарт бүртгүүлье.
Харин “Бизнес цэнэг” гишүүнчлэлийн багцыг авбал вебинарын сангаас бүх вебинарыг нэг жилийн турш чөлөөтэй үзэх эрхтэй.
Бизнес цэнэг гишүүнчлэлд бүртгүүлье!